Би их олон танилтай ч цөөхөн найзтай хүн л дээ. Гэхдээ яг дотно байдаг нь бол бүүр цөөхө, тэр цөөхөн хэдийн дунд нэг хэзээ ч салахгүй гангаар гагнагдсан эрэгтэй найз маань байдаг юм. Угаасаа л нэг тийм эрч хүчээр дүүрэн сайхан хүн л дээ. Монголд байхгүй болохоор холбоо барихгүй их удсан ч саяхан нэг шөнө залгаж үүр цайтал буу халав. Цагийн зөрүүнээс болоод шөнө залгаж хааяа ярьдаг байсан ч нөхөр маань ойлгохгүй харддагаас болоод ойрын бараг хагас жил огт яриагүй хүн чинь гэнэт залгахаар нь баярласан гэж жигтэйхэн. Хавь ойрын хов жив амьдрал ахуй боломжит бизнес гээд л бид хоёрт яриагүй сэдэв үлдсэнгүй. Ганцхан зүйлийг л би хэлэх гээд хэлж чадахгүй байсаар байгаад утсаа тасдсан. Ямар гэр бүл үр хүүхдийнхээ төлөө харийн нутагт ажил хийж байгаа хүнд эхнэр чинь энд өөр залуутай яваад байна лээ гэлтэй ч биш. Чамд хэлэхгүйгээр охиныг чинь 24 цагийн цэцэрлэгт өгчихсөн тэр залуутайгаа чиний гэрт амьдарч байна лээ гэж яаж хэлэх юм бэ би, ядаж байхад тэрийг мэдэж байгаа ганц хүн нь би болохоор хэлчих юм бол хэрүүл болно, бөөн юм болно дараа нь бас нэг хүний хараал идэж амьдрах гэж нээрэн хэцүү ч юмаа даа. За тэр ч яахав тэгээд найзтайгаа яриад өглөө нь ажилдаа явсан чинь бүх ажил бүтээд гэрлийн хурдаар 3 сар бүтээж чадаагүй уулзалтаа хийгээд. 1 жил шахуу манай агуулахад тоосонд дарагдаж хэвтсэн хуучин оруулж ирдэг байсан барааны үлдэгдэл зарагдаад юу болох нь энэ вэ гэмээр л юм болсон. Угаасаа урд нь ч гэсэн найзтайгаа утсаар ч болтугай яриал маргааш нь нэг ажил хөөцөлдөхөд бүтэхгүй байна гэж түүхэнд байхгүй шүү дээ. Энэ бодуул нь хүн сэтгэлийн амьтан гэдгийн л илрэл байхдаа, эсвэл миний найз миний талисман юм болов уу? Ямар ч байсан энэ хүний эерэг энерги нь олон жил намайг ингэж тэтгэж явдагийн.
Өөртөө итгэлтэй сэтгэл сайтай 168-аас дээш өндөртэй, орос англи хэлтэй, хоол сайн хийдэг, хүүхдэд хайртай 25-30 насны бүсгүйг насных нь ханитай уулзуулж өгнө гээд хадуураад байхгүй юу. Гэхдээ л миний найз шиг залуу ийм хөгийн хүүхэнтэй учирсанд харамсаж байна шүү. Ухаантай боловсролтой архи дарсаа тохируулж хэрэглэдэг, хөгжилтэй зөөлөн ааштай, халамжтай, хоол сайн хийдэг, мөнгө сайн олдог гээд бараг төгс шахуу хүн мөртлөө зуурдын нэг учралаар хүүхэдтэй болсон хүүхэнтэй хариуцлагаа ухамсарлаад гэрлэснийхээ төлөө ингэж араараа тавиулж амьдрах ч гэж дээ. Ингээд бодохоор хамгийн муухай зүйл бол хайртай гээд хамт амьдарч байгаа ханиа хуурах л юм байна даа. Би мэдээгүй байсан бол дээр байсын. Яах гэж тэр өдөр охиных нь төрсөн өдрийн бэлгийг өгөх гэж гэрт нь очивдоо, тэгээгүй байсан бол ам загтнаад аргаа бараад блогтоо бичиж суухгүй байхгүй юу гэж.
16 сэтгэгдэл:
yamar muuhai huuhen be?gehdee l ma nz nzdaa helsen ni dere bhdaa.nziinhaa tuluu.Ireeduid nziiga asaihan amidraasai iluu sian huntei uchiraasai gej bodoj baigaa bol hel hel
Би бас уг нь хэлсэн нь дээр гэж бодоод л байгаан. Гол нь бас нэг муухай юм нь тэр авгай нь надаас битгий хэлээрэй би угаасаа энэ залуутай санаандгүй л учирчихсан, нөхөр маань хол байгаа болохоор эмэгтэй хүнд чинь эр хүн үгүйлэгдэх юм байна ш дээ гээд уйлж унжаад гуйчихсан чинь хэлж чадахгүй ингээд галзуурах гээд сууж байна. Нээх сонин манай найз мэдчихээд хэлэхийг маань хүлээгээд байгаа юм шиг өдөр болгон залгаад байхын. Яаамаар ч юм бэ дээ.
Chi odoo ter huuhniig ni buruutgaad naiziigaa umuuruud bgaa bolohoor oilgohgui bgaan. Gehdee chi ter emegteigiin orond uuriiguu taviad bodood uzeech tanai nuhur chini bas gadaad yavaad udval chi ch bas yah ch yum bilee. Er ni davahgui gesen davaagaaraa hun zaaval davdag jamtai shuu.
өөдгүй хүүхэн юм...
Сайн хүнд яагаад тийм өөдгүй хүүхнүүд таардаг байнаа
Аймар юмаа, нөхрийнхөө найзаас битгий хэлээч гээд гуйгаад сууж байдаг дүүрчихсэн хүүхэн юмаа. Хэдэн настай болоод ийм тэнэг алхам хийж явдаг байнаа. Сабринагийн хувьд та харин нөхрөөсөө салсан юм чинь энэ найзтайгаа суучихсан нь дээр юм биш үү? хэ хэ
aimar ym aa iim ym bj bolohgui shde...
Угаасаа тэгдэг бүсгүй их сайн ойлгоод байх шиг байна тэ. Мэдэхгүймдаа өөрийнхөө төлөө амьдралынхаа төлөө ажил хийгээд явж байгаа авааль нөхрөө 8хан сар хүлээж чадахгүй бол анхнаасаа гэрлэх хэрэг байсан ч юм уу үгүй ч юм уу.
Товч бөгөөд тодорхой хариулдаг бүсгүй шүү.
Золу минь хэлээд юу гэхэв дээ.
Гэрлээ минь яасан амар юм яридагиймдээ. Би чинь уг нь бас хайрлаж дурлах гал халуун насандаа яваа эмэгтэй шүү ккк.
Amidral ih baylag saikhan zuileer duuren shuu dee, neg udur chinii husel bielj nz chini sain busguitei hanilah blguidee. Gehdee l Gerleegiin helsniig bodood uzeerei za :)
хөөрхөн хүүхээн би чинь одоо тэгээд насаараа ах шигээ санаж ирсэн хүнээ эрэгтэй хүн гэж харж чадах болуу? надад яг л ахыгаа нэг өөр нүдээр хараад үзээрэй гээд байгаа юм шиг санагдчихлаа ккк.одоохондоо нөхрөөсөө салаад удаагүй байна тийм болохоор эр хүн мүн бодохоос дургүй л хүрч байна даа.
хөөрхий тэр залуу. Тэр эхнэр нь ухамсараа уландаа гишгэсэн гар вэ.
нүдээ аниад. чихэвч зүүгээд гадуур явжи дөө. тэгүүл харку юмаа харахгүй сонсохгүй юмаа сонсохгүй шт. :Д
Би өчигдөр авгайтай нь ярьсан шийдсэн гэдгээ ч хэлсэн. Тэр хүний итгэлийг нь чи алдаж болох ч би алдаж болохгүй хүн гэсэн чинь, угаасаа чиний зөвөө бид хоёр угаасаа сална тэгэхээр хэл хэл гэж байна лээ. Харин найз маань надруу хэзээ залгахыг нь хүлээжил байна, өөрөө залгаж муухай юм ярихыг үнэхээр хүсэхгүй байна.
ewii. hedtei huuhdiig 24t ogchij bgaan. eej ch gej eej ymaa
Эвий үрээ 24-т өгдөг эх гэж байх уу амьдрал нь хэцүү гээд өгч байгаа хүмүүсийг ойлгохыг хичээнэ харин эр эргүүлж нөхөрөө хуурдаг хүнийг яагаад ч ойлгохгүй юм байна. Аав нь хурдан ирээсэй.
..Юу ч гэхэвдээ..гэхдээ юу гээч Сабрина, би чиний оронд байсан бол найздаа хэлэх л байсан..тийм сайхан энергитэй сайн найзыгаа алдаж байснаас нэг муу тэнэг хүүхний хараалыг идэж байсан дээр..угаасаа найз чинь эрт орой хэзээ болов мэдэж л таарна тэгээд хамгийн сайн найз нь мэдэж байж хэлээгүй гэхээр гомдох л боловуу..